|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүн боллоо...
Манай компани МҮХАҮТ-ын гишүүнээр элсэж, 2011 оны 09-р сарын 15-ны өдөр гэрчилгээгээ гардаж авав.

Бидний зуны аялал...
Манай хамт олон жил бүрийн ойн баяраа тохиолдуулан Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялаж, амардаг уламжлалтай билээ. Энэ жил бид Цогт хун тайжийн балгас, Өгийнуур, Түрэгийн хөшөө дурсгал, Хархорин хот (Диваажингийн цэцэрлэг), Төвхөн хийд, Улаан цутгалан, Үүргийн тохой гээд олон түүхэн дурсгалт газруудыг үзэж, байгалийн гоо сайхан, эрч хүчийг (энергийг) мэдэрч, сэтгэл оюунаа баясгаж, биеийн алжаалаа тайлж ирлээ. 2011.09

“Сансрын технологийн шилдэг шийдлүүд ба түүний хэрэглээ” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа....
Бид Израйл улсын “Gilat Satelliite Networks” компанитай хамтран “Сансрын технологийн шилдэг шийдлүүд ба түүний хэрэглээ” сэдэвт уулзалт, ярилцлагыг өөрийн харилцагчид болон цэрэг, цагдаа, онцгой албадын удирдлагуудын дунд 2011 оны 08-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Сансрын холбооны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Gilat Satelliite Networks” компанийн төлөөлөгчид өөрийн компанийн шинэ бүтээгдэхүүн ба онлайн сүлжээнд, цэрэг армид болон хөдөлгөөнт объектод зориулсан гм сансрын хөдөлгөөнт холбооны шинэ шийдлүүдийг танилцуулж, сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. 2011.08.12
"Уул уулхайн ханган нийлүүлэлтийн анхдугаар форум" МХХ-ны салбараа төлөөлөн оролцов...
Эрдэс Баялаг Уул Уурхайн бирж ТББ-аас зохион байгуулсан “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн анхдугаар форум” 2011 оны 07-р сарын 06-ны өдөр “Чингис хаан” зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө.

Монголын уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн чанарыг дээшлүүлэх, инженер болон уул уурхайн компаниудад зөв мэдээлэл хүргэх, ханган нийлүүлэгчдийн уул уурхайн салбарын зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм. Энэхүү форумд 200 гаруй уул уурхайн болон ханган нийлүүлэлтийн тэргүүн компаниудын төлөөлөгч нар “Ханган нийлүүлэлтийг хэрхэн зөв зохистой хийх, стандарт, хяналтыг хэрхэн хийх болон “Оюутолгой”, “Эрдэнэс тавантолгой” ХХК-д хэрхэн ханган нийлүүлэлтийг хийх” талаар шилдэг илтгэлүүд тавигдсан юм.
Монголд анх удаа болж буй уг форумд Инкомнэт ХХК ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд бид Мэдээлэл харилцаа холбооны салбарыг төлөөлөн “Уул уурхай ба МХХ-ны шилдэг технологи” сэдвээр танилцуулга хийлээ. 2011.07
Инкомнэт ХХК хэт богино долгионы тоон станцын хэрэглэгч хоорондын зайг хязгааргүй болголоо...
Манай компанийн инженерүүд дэлхийн хаана ч туршигдаагүй нэгэн холболтыг амжилттай туршсанаар, урьд нь 30-70 километрийн зайнд л харилцах боломжтой байсан хэт богино долгионы тоон станцын хэрэглэгч хоорондын зайг хязгааргүй болгож чадлаа. Бид Kenwood фирмийн шинэ бүтээгдхүүн болох хэт богино долгионы тоон станц NEXEDGE системийг өөрийн сансрын холбооны хаб станцаар дамжуулан алсын хэрэглэгчтэй нь холбох холболтыг Төрийн холбоо, ХХЕГ-тай хамтран Хэнтий аймгийн Дадал сум болон Улаанбаатар хот хооронд амжилттай туршсан юм.
Үүний үр дүнд нэг системийн алслагдсан хэрэглэгчид, газрын сүлжээ, үүрэн телефон үйлчилгээ хүрсэн эсэхээс үл шалтгаалан ажлын талбар дээрээсээ шууд яриагаар болон мессежээр харилцах боломжтой болж байгаа юм. Энэхүү шинэ үйлчилгээ нь төрийн алба төдийгүй, эрчимтэй хөгжиж байгаа уул уурхай зэрэг олон салбарт өргөн хэрэглэгдэх боломжтой гэж бид үзэж буй бөгөөд энэ нь компанийхаа 10 жилийн ойг угтан хэрэглэгчиддээ барьж буй бэлэг юм. 2011.06 |