| Мэндчилгээ |
|
|
|
Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Инкомнэт ХХК нь 2001 онд байгуулагдсан Монголын сансрын холбооны, үндэсний, хувийн хөрөнгө оруулалттай анхны оператор компани юм.
Бид Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан мэдээлэл холбооны иж бүрдэл сүлжээг байгуулж, төр захиргаа, банк санхүү, бизнесийн байгууллагуудыг үйлчлэхийн зэрэгцээ хөдөөгийн малчид, тариаланчид, фермерийн аж ахуйн хэрэгцээнд зөөвөрлөх боломжтой суурин утас, интернэтийн үйлчилгээг нийлүүлж байна.
Бид сансрын холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд нэр хүндтэй Израйл улсын Gilat компанийн тоног төхөөрөмж, хаб станцуудыг суурилуулан үйл ажиллагаандаа ашиглаж буй бөгөөд Улаанбаатар хот болон зарим төвлөрсөн хот сууринд утасгүй холбооны сүлжээний Mikrotik компанийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Инкомнэт ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл Монгол улсын бүхий л сумдын нутаг дэвсгэрийг хамарсан үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал бид Хадгаламж, Хаан, Капитал, Төрийн банк зэрэг арилжааны томоохон банкуудын хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 250 гаруй салбар цэг, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар зэрэг төрийн байгууллагуудын алслагдсан 60 гаруй цэгийг тус тусынх нь төвтэй тоон мэдээллийн он-лайн сүлжээнд холбож, сүлжээний найдвартай, тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн үүрэн телефон холбооны оператор компанид үйл ажиллагааны хүрээгээ тэлэхэд нь шаардлагатай өндөр хурдны дамжуулах шугам гаргах үйлчилгээг үзүүлж байна. Тэрчлэн уул уурхай, аялал жуулчлалын салбарын олон байгууллага бидэнтэй хамтран ажилладаг бөгөөд бид энэ оноос эдгээр хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өндөр хурдны, тусгаарласан урсгал гаргах үйлчилгээг нэвтрүүлээд байна. Бид Дэлхийн банк болон Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс Монгол улсад хэрэгжүүлж буй Холбоо, мэдээллийн үйлчилгээг хүн амын хамгийн алслагдсан цэгт хүргэх, хүн амыг ижил тэгш үйлчилгээгээр хангах боломж бүрдүүлэхэд чиглэгдсэн “Холбоо мэдээллийн үйлчилгээний бүх нийтийн хүртээмж” зэрэг нийгмийн чиглэлтэй хэд хэдэн төслийн гүйцэтгэгчээр шалгарч, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал бид эдгээр төслийн хүрээнд 180 гаруй багт телефон үйлчилгээ хүргээд байна. Бидний Эрхэм зориго бол энэ зууны хөгжил дэвшлийн түлхүүр зүйл болсон мэдээллийг сансрын холбооны дэвшилтэт технологийг ашиглан хором ч алдалгүй олж авах боломжийг өргөн уудам Монгол орны өнцөг булан бүрт суурьшин амьдарч, ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгж, хэн бүхэнд өөрсдийн мэдлэг, чадвар, туршлагадаа тулгуурлан хүргэж, үйлчлүүлэгчийнхээ хөгжих дэвших хурдыг тасралтгүй хангах байнгын найдвартай холбогч нь байх явдал юм. Мэдээлэл нь ямар ч байгууллага, хувь хүний хувьд ажил хэргийн болон хөгжил дэвшлийн чухал эх сурвалж, үнэ цэнэтэй нөөц хөрөнгө болж буй энэ цаг үед бид Эрхэм зорилгодоо ямагт үнэнч байж мэдээлэл холбооны газрын суурь сулжээнээс алслагдсан орон нутагт амьдарч, ажиллаж буй хэн бүхэнтэй хамтран үр бүтээлтэй ажиллаж улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулах болно. Та бидний мэлмий тунгалаг, өлмий бат оршиг.
Гүйцэтгэх захирал Н. Бумчин |