Ажилтан сонгох үе шат PDF Хэвлэх И-мэйл

Ажилд орохыг хvсэгчдээс сонгон шалгаруулалт хийж ажилтанг ажилд авах vйл ажиллагаа нь компанийн  Ерөнхий захирлын тушаалаар батлагдана.  " Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх компанийн журам"-н дагуу дараах vе шаттайгаар явагдана.

Сонгон шалгаруулалт:

Нэгдvгээр vе шат:
Тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангасан, шаардлагатай анкет материалуудыг бvрэн бvрдvvлсэн ажилд орохыг хvсэгчдээс оюуны чадварын буюу IQ-ийн шалгалтыг авах бөгөөд шалгалтын дундаж оноо нь 70 болон тvvнээс дээш хувьтай бол эхний шатны шалгаруулалтанд тэнцэж дараагийн шатны шалгаруулалтанд оролцох эрхтэй болно.

Хоёрдугаар vе шат:
Оюуны чадварын буюу IQ-ийн шалгаруулалтанд тэнцсэн ажилд орохыг хvсэгчдээс шаардлагатай гэж vзвэл мэргэжлийн суурь мэдлэг болон сэтгэл зvйн шалгалтыг ярилцлагын журмаар  авна.

Гуравдугаар vе шат:
Дээрхи шалгаруулалтуудад тэнцсэн ажилд орохыг хvсэгчдийг тухайн мэргэжлийн чиглэлээр 3 сарын хугацаатай дадлагажигчаар ажиллуулна. Энэ хугацаанд ажилласан хөдөлмөрийн хөлсийг Монгол улсын хөдөлмөрийн хуульд заагдсан цалингийн доод хэмжээнээс багагүйгээр тооцож олгоно.

Дөрөвдүгээр vе шат:
Дадлагын хугацааны төгсгөлд мэргэжлийн шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн,  цаашид бие даан ажиллах чадвар эзэмшсэн ажилд орохыг хүсэгчдийг захиргааны  хурлаар хэлэлцэж ажилд авах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Бvрдvvлэх материал:

• Анкет (анкет татах)
• Дипломын хуулбар
• Иргэний vнэмлэхний хуулбар
• Ажил эрхэлж байгаа болон эрхэлж байсан бол тухайн албан байгууллагаас авсан   жил байдлын тодорхойлолт
• Гурван vеийн тvvх

 

Онлайнд хэд байна?

Манайд 6 зочид онлайн

Санал асуулга:

Үйлчилгээний түвшний үнэлгээ: