Үндсэн үйл ажиллагаа PDF Хэвлэх И-мэйл

    Инкомнэт ХХК –ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хиймэл дагуулын холбооны дэвшилтэт технологийг ашиглан Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хүрээнд өгөгдлийн сүлжээ зохион байгуулах, телефон ярианы болон интернэтийн үйлчилгээ үзүүлэх явдал юм.  Манай үйлчилгээний онцлог нь газрын суурь сүлжээ хүрсэн эсэхээс үл хамааран хэрэглэгчийг мэдээллийн глобаль сүлжээнд холбох, хувийн сүлжээг нь зохион байгуулах боломж юм.

    Тэрчлэн утасгүй холбооны IEEE 802.11 a. b стандартын технологиор Улаанбаатар хот болон томоохон сум, сууринд аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн LAN (Local Area Network),  MAN (Metropolitan Area Network), WAN (Wide Area Network) сүлжээг иж бүрэн байгуулж үйлчилгээ үзүүлж байна. 

alt

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

•   Хиймэл дагуулын холбооны VSAT (Very Small Aperture Terminal) системийн сүлжээг Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулж 666тоон мэдээллийн сүлжээ зохион байгуулах, интернэтийн холболт хийх болон телефон ярианы үйлчилгээ үзүүлэх

•   Томоохон хот суурингийн хэмжээнд Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын 802.11 a. b  стандартын 5,2-5,8 ГГц-ийн 666зурваст ажиллах утасгүй холбооны болон SHDSL технологиор  тус тоон мэдээллийн сүлжээ зохион байгуулах, интернэтийн 666холболт хийх

•   Улс хоорондын интернэтийн технологид суурилсан телефон ярианы VoIP үйлчилгээг эрхлэх.

•   Олон улсын өндөр хурдны түрээсийн шугамыг сансрын холбоогоор зохион байгуулж түрээслэх.

•   Байгууллагын LAN (Local Area Network),  MAN (Metropolitan Area Network), WAN (Wide Area Network) сүлжээний бүтэц зохион yyy
байгуулалт, техникийн шийдлийг иж бүрэн боловсруулах, хэрэгжүүлэх, зөвоөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх.

•   Байгууллагуудын болон айл өрх, хотхон, олон нийтийн газарт зориулж hotspot Radius Server байгуулан утасгүй интернэтийн 66 болон VPN холболт зохион байгуулах.  

 

Үйлчилгээ

Онлайнд хэд байна?

Манайд 5 зочид онлайн

Санал асуулга:

Үйлчилгээний түвшний үнэлгээ: