Satellite гэж юу вэ? PDF Хэвлэх И-мэйл

   Satellite буюу дагуул гэдэг нь товчхон хэлбэл аль нэгэн од, гаригийг тодорхой замаар тойрон эргэгч биет юм. Satellite нь байгалиас заяасан буюу мөн хүний гараар бүтсэн байдаг. Жишээ нь  Сар бол байгалиас заяасан манай дэлхийн анхны дагуул юм. Дэлхий ч ялгаагүй Нарыг тойрон эргэлддэг нарны аймгийн нэгэн дагуул билээ. Тэгвэл хүн төрөлхтөн өөрийн гараар бүтээсэн илүү олон дагуулыг дэлхийг тойрон эргэх замд гаргаж ашиглаж байна. Одоогийн байдлаар сансар огторгуйд зуу зуун хиймэл дагуул дэлхийг тойрон эргэж байдаг. Тэдгээрийн зориулалт олон янз: тухайлбал, холбооны, байршил тодорхойлох, цаг агаар, цэрэг армийн, шинжилгээ судалгааны ажлын зориулалттай гэх мэт.

alt

   Хиймэл дагуул нь радио долгион хүлээн авах (receiving) ба дамжуулах (transmitting) гэсэн үндсэн хоёр чиглэлээр ажилладаг.

   Мөн Дэлхийг тойрон эргэх хиймэл дагуулын үндсэн 3 тойрог зам байдаг. Үүнд:

   GEO: Geostationary Earth Orbit

   MEO: Medium Earth Orbit   

   LEO: Low Earth Orbit

   GEO тойрог замд хамаарагдах хиймэл дагуулууд нь дэлхийг экваторын дагуу байрлах бөгөөд энэ зам нь дэлхийн төвөөс 42 162 км (26199 miles)-ийн радиуст  оршдог. Энэ замд байгаа тухайн нэг хиймэл дагуул нь дэлхийн далайн түвшнээс ойролцоогор 35800 км –д, дэлхийн гадаргуутай харьцуулахад нэг л тогтмол байршилд оршино. Өөрөөр хэлбэл дагуул нь дэлхийг даган синхрон байдлаар эргэх бөгөөд хэрэв  хэн нэг нь энэ орбит дээрх тодорхой хиймэл дагуулыг олж харж чадвал, түүнийг өдөр, шөнөөс үл хамааран үргэлж тэнгэрийн нэг л байрлалд олж харна гэсэн үг юм.  Энэ орбит дээр байгаа тодорхой нэг дагуул нь дэлхийн гадаргуугын 40%-ийг “харж” (хамарч) чаддаг. Үүнийг заримдаа Clarke орбит ч гэж нэрлэдэг бөгөөд ихэнх телевиз, холбооны, мөн цаг уурын хиймэл дагуулууд энэ тойрог зам дээр байдаг.

   LEO нь дэлхийд хамгийн ойрхон, далайн түвшнээс ойролцоогоор 2000 км орчмын өндөрт байдаг орбит юм. LEO нь дэлхийн гадаргын өндөр нарийвчлалтай зураг авахад тохиромжтой бөгөөд, дэлхийгээс ирж, буцах дохионы аялах хугацаа бусад орбитоо бодвол хамгийн бага байна. 

   MEO нь далайн түвшнээс 10000 км орчмын өндөрт, GEO болон LEO  орбитын хооронд оршино. Энэ замд ихэвчлэн байршил тогтоох хиймэл дагуулуудыг гаргадаг.  

 

Үндсэн ойлголт

Холбоо барих

та 7 гэсэн тоог доорх нүдэнд бичнэ үү.
Имэйл:
Утас:
Текст:

Онлайнд хэд байна?

Манайд 5 зочид онлайн