| VSAT гэж юу вэ? |
|
|
|
|
Хиймэл дагуулаас ирсэн мэдээлэлийг хүлээн авч боловсруулалт хийх өндөр чадвартай харилцаа холбоо мэдээлэл технологийн шинэлэг төхөөрөмж бол VSAT (Very Small Aperture Terminal) юм. “Very small" буюу маш жижиг өөртөө шаардлагатай компонэнтуудаас тогтсон VSAT төхөөрөмж дэлхий хаанаас ч, ямар ч нөхцөлд ажиллахад тохиромжтойгоор зохион бүтээгджээ. VSAT-ийн бүрэлдэхүүнд гадаа байрлах ODU (outdoor unit) хэсэгт 1,8-2,4 м-ийн диаметр бүхий антенна, LNB (low-noise block converter) буюу хиймэл дагуулаас ирсэн сигналыг хүлээн авах хэсэг мөн transmitter буюу хиймэл дагуул руу сигналыг дамжуулах хэсэг, тэрчлэн долгион цуглуулах зориулалт бүхий Feed Horn гэсэн компонэнтүүд багтдаг.
VSAT-ийн, объектын дотор байрлах IDU (indoor unit) хэсгийн гол бүрдүүлбэр нь small desktop appliance буюу хиймэл дагуулаас ирсэн сигналыг телефон утас, компьютер, телевиз зэрэг харгалзах төхөөрөмжид ялган гаргаж өгдөг төхөөрөмж юм. Мөн энэ хэсэгт хэрэглэгч өөрөө зарим нэгэн функцүүдийг нэмэн оруулах боломжтой байдаг. Үүнд нууцлал болон сүлжээний хурдын ихэсгэх гэх мэт тусгай компонэнтүүдийг нэмэх боломжтой байдаг ба Indoor болон Outdoor хэсгүүд хос кабелаар холбогддоно. VSAT-ийн сүлжээ хэрхэн ажилладаг бэ? VSAT-ийн сүлжээ үндсэн гурван хэсгээс тогтоно:
Амьдрал дээр ихэнх тохиолдолд VSAT-аас Hub руу биш тухайн байгуулагын төв рүү, интернэтийн гарц руу эсвэл үүрэн холбооны шугам руу хандсан хандалт хийгддэг. Тиймээс дурын VSAT-аас ирсэн мэдээлэл нь Hub Processor-т боловсруулагдан зохих эзэндээ чиглүүлэгддэг. Энэхүү сүлжээний нэг гол давуу тал нь хаанаас ч, хэзээ ч, хэдэн ч хэрэглэгч холбогдсон ямарваа нэгэн асуудалгүй холболт үүсгэх боломжтой байдаг. Сансрын сүлжээний топологи: Энэхүү сүлжээг зохион байгуулахад хамгийн тохиромжтой топологи бол од хэлбэрийн буюу star topology юм. Хэдийгээр энэ нь нэг цэгт төвлөрөл үүсгэж байгаа хэдий ч хиймэл дагуул нь асар их хэмжээний мэдээллийг дамжуулах чадвартай байдаг тул ямар нэг асуудал үүсдэггүй. Хиймэл дагуулын сүлжээнд холбогдсон ямар нэгэн байгууллага нь салбар болон төв рүүгээ мэдээлэл дамжуулахдаа зайшгүй сансар огторгуйд буй хиймэл дагуулаар дамжин hub станц руу холбогдож, тэндээс өөрийн төв/салбар буюу хаяглагдсан цэг рүүгээ холбогдоно. Энэ нь хугацааны бага зэргийн хоцрогдол (delay) үүсгэдэг бөгөөд ойлцоогоор 70-800 километрт 0,5 секундын хугацааны алдагдал үүсдэг.
Энд дурьдаж буй хугацааны алдагдал нь дотоод сүлжээний хоёр компьютерийн хооронд бус харин сансрын сүлжээгээр дамжиж буй мэдээлэлд хамрагдах ойлголт юм. Mesh topology-оор зохион байгуулахад сүлжээний хурд тухайн VSAT-уудын хурдаас шууд хамааралтай болж ирдэг. Жишээлбэл хоёр хүн хоорондоо утсаар харилцахад аль альнийх нь VSAT-ийн хурд маш өндөр байх шаардлагатай. Иймээс star topology-оос харьцангүй илүү их зардал шаардана. Multi-Star topology-ийн хувьд star болон mesh topology холилдсон байдаг болохоор тухайн сүлжээний дамжуулах зурвасын өргөнөөс шууд хамааралтай байна. Энэ топологи нь зохион байгуулалт болон эмх цэгцтэй байдлын үүднээс мөн түүнчлэн үнэ өртгийн хувьд хямд төсөр тусдаг. |