Wireless сүлжээний төрөл: PDF Хэвлэх И-мэйл

Утасгүй сүлжээ нь Ad-Hoc буюу төхөөрөмж хоорондын, Infrastructure буюу дэд бүтэц гэсэн үндсэн хоёр хэлбэрээр ажилладаг. Төхөөрөмж хоорондын гэдэг нь сүлжээний хэрэглэгч төхөөрөмжүүд нь өөр нэмэлт төхөөрөмжгүйгээр шууд хоорондоо холболт үүсгэн мэдээлэл дамжуулахыг хэлдэг бол Дэд бүтэц гэдэг нь утасгүй сүлжээний замчлагч (router), хандалтын цэг (access point) ашиглан утасгүй болон утастай сүлжээнд олон төхөөрөмжүүдийг нэгдсэн сүлжээнд холбодог байна.

Peer-to-Peer / Ad-Hoc буюу Төхөөрөмж хоорондын холболт:

Хамгийн энгийн утасгүй сүлжээ нь төхөөрөмж хоорондын Ad-Hoc холболт юм. Independent Basic Service Set (IBSS) буюу тусгаар үндсэн үйлчилгээний багцыг ашиглан хийгддэг энэ нь утасгүй холбооны төхөөрөмжүүд шууд хоорондоо холбогдох боломжийг олгодог. IEEE 802.11 стандартуудад багтдаг үзүүлэлтийн дагуу урьдчилан IP хаяг болон утасгүй сүлжээний нэрийг тохируулсан хоёр төхөөрөмж нь шууд холболт хийн мэдээллийг шууд солилцох боломжтой байдаг.

 

Үндсэн ойлголт

Холбоо барих

та 7 гэсэн тоог доорх нүдэнд бичнэ үү.
Имэйл:
Утас:
Текст:

Онлайнд хэд байна?

Манайд 6 зочид онлайн