Утасгүй холбооны сүлжээ гэж юу вэ? PDF Хэвлэх И-мэйл

1970-аад оноос Хавайн их сургуулийнхан утасгүй сүлжээг туршиж эхэлжээ. Эхэн үед сүлжээний багцын мөргөлдөөн их байсан учраас практикт хэрэглэх боломжгүй байсан ч цаашид хөгжих үндэс суурийг тавьж өгсөн байна.

1979, 1980-аад онуудад хэт улаан туяаны холболт, CDMA долгион болон тархалтат радио долгион ашиглан утасгүй холболт хийж болох талаар судалгааны материалууд нийтлэгдэж, зарим туршилтууд хийгдэж байв. Эхэн үеийн утасгүй холболтын төхөөрөмжүүд нь 9600 бит/секундын модем дээр сонирхогчийн радио дамжуулагчийг холбон утасгүй холболтыг үүсгэн туршигдаж байсан бол 1985 онд Холбооны Улсын Харилцаа холбооны Зөвлөл буюу FCC (Federal Communication Committee)-ээс цэргийн бус хэрэглээнд зориулан туршилт хийх долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн байна.

IEEE буюу харилцаа холбоо, цахим төхөөрөмжийн инженерүүдийн хувийн нийгэмлэг нь харилцаа холбоо, утасгүй сүлжээний хөгжлийн тэргүүн шугамд явсаар байгаад бөгөөд 1991 онд анхны утасгүй сүлжээний чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Тухайн үед 1 Мбит/с хурдтай хэд хэдэн төхөөрөмжүүд гараад байсан бөгөөд IEEE 802.11 зөвлөл нь утасгүй сүлжээний нэгдсэн стандартыг боловсруулах ажлаа эхлээд байсан юм. 1996 он гэхэд утасгүй сүлжээг хэрхэн үр дүнтэй ажиллуулах, ямар программ хангамж, технологийг ашиглах талаар ихээхэн мэдлэгийг хуримтлуулж чадсан бөгөөд анхны IEEE 802.11 стандарт - 802.11 legacy нь 1997 онд батлагдан гарчээ.

Утасгүй сүлжээний ач холбогдол:

Утасгүй сүлжээ өргөн дэлгэр тархсан нь түүний хэрэглэхэд хялбар байдал, зардлын хэмнэлт, бусад сүлжээтэй хялбархан нэгтгэх боломж зэрэгтэй холбоотой юм. Өнөөдөр зах зээлд зарагдаж байгаа бүх компьютер, компьютерын хэрэгслүүд, гар утаснууд нь утасгүй сүлжээнд шууд холбогдох боломжтой болсон байна. Утасгүй сүлжээний ач холбогдол нь:

Ашиглахад хялбар: Утасгүй гэдэг утгаараа хэрэглэгч нь бараг хүссэн газраасаа сүлжээнд холбогдох боломжтой. Энэ нь зөөврийн компьютерт илүү хамаатай юм.

Хөдөлгөөнт байдал: Олон нийтийн газруудад утасгүй сүлжээ түгээмэл болсноос зөвхөн ажлын байрнаасаа эсвэл гэрээсээ интернетэд холбогдохоор хязгаарлагдахгүй болж байна.

Ажлын бүтээмж: Ажилчид нэг байрнаас нөгөө байранд шилжин ажиллахдаа сүлжээндээ холбогдсон хэвээрээ байх юм. Холболтын цэгүүд рүү явах шаардлагагүй болсноор компаниуд ажлын бүтээмжээ нэмэгдүүлж чадаж байна. Эмнэлэг болон агуулахуудад утасгүй төхөөрөмжөөр ажлаа илүү үр дүнтэй явуулж байгаа билээ.

Суурилуулалт: Утасгүй сүлжээг анх суурилуулахад цөөхөн төхөөрөмж, суурилуулалтын үеийн багахан ажиллагаа ордог. Харин утастай сүлжээ тавихад кабель татахаас эхлээд механик ажиллагаа ихтэй байдаг билээ.

Өргөтгөх боломж: Утасгүй сүлжээгнд илүү олон хэрэглэгчдийг шууд холбох боломжтой байдаг бол утастай сүлжээний хувьд заавал нэмж кабель, холболтын үзүүр тавих хэрэгтэй болдог. 

Зардал: Утасгүй сүлжээний тоног төхөөрөмж нь үнэтэй мэт боловч утастай сүлжээг суурилуулах, өргөтгөх зардал, цаг хугацаатай харьцуулахад илүү зардал биш юм.

Энгийн утасгүй сүлжээ:

Жижиг дунд албан газрууд, гэрийн сүлжээнд анх суурилуулахад түгээмэл хэрэглэж байгаа энгийн утасгүй сүлжээг дараах зурагт үзүүллээ. Сүлжээний нууцлал, хамгаалагч, IP хаяг хуваарилалт, хэрэглэгчдийн ажиллагааг утасгүй сүлжээний замчлагч нь удирдан зохион байгуулдаг. Хэрвээ олон давхар байшин, хол зайтай холболтын үзүүрүүдтэй эсвэл тус тусдаа байртай нөхцөлд хандалтын цэг, дохио дахин дамжуулагч (repeater), гадаа хандалтын цэг (outdoor access point) зэрэг нэмэлт утасгүй сүлжээний төхөөрөмжийг ашиглан сүлжээний хамрах хүрээг өргөтгөж болдог.

 

Үндсэн ойлголт

Холбоо барих

та 7 гэсэн тоог доорх нүдэнд бичнэ үү.
Имэйл:
Утас:
Текст:

Онлайнд хэд байна?

Манайд 5 зочид онлайн