Wi-Fi гэж юу вэ? PDF Хэвлэх И-мэйл

alt

Wi-Fi (ВайФай) гэдэг нь Wi-Fi нэгдлийн барааны тэмдэг бөгөөд IEEE 802.11 стандартд нийцэн гэрчилгээ авсан бүтээгдэхүүн дээр тавигддаг юм. Зарим улсуудад 802.11 утасгүй сүлжээг товчлон Wi-Fi гэж хэрэглэдэг. Wi-Fi гэрчилгээ нь тухайн утасгүй сүлжээний тоног төхөөрөмж нь 802.11 багцын стандартд бүрэн нийцэж бусад утасгүй сүлжээний төхөөрөмжүүдтэй мэдээлэл солилцох боломжтой гэдгийг баталгаажуулж байгаа юм.

802.11 стандартд нийцсэн утасгүй сүлжээний төхөөрөмж бүр Wi-Fi гэрчилгээ аваагүй байж болох бөгөөд энэ нь гэрчилгээ авсан бүтээгдэхүүн тус бүрдээ төлдөг гэрчилгээний үнэтэй холбоотой юм. Тиймээс Wi-Fi барааны тэмдэггүй байх нь гэрчилгээ авсан бүтээгдэхүүнүүдтэй зохицон ажиллахгүй гэсэн үг биш юм.

Wi-Fi нь ихэнх компьютер, тоглоом , зөөврийн компьютер, гар утас, хэвлэгч болон бусад тоног төхөөрөмжүүдэд дэмжигдэн ажилладаг.

Энэхүү нэр нь Hi-Fi гэдгийн адил Wireless Fidelity гэж задарч болох бөгөөд элдэв өөр утгагүй, хэрэглэхэд хялбар маркетингийн хэллэг юм. Wi-Fi гэсэн барааны тэмдгийг 1999 онд маркетингийн Interbrand компани нь захиалгаар зохиосон бөгөөд мөн хар цагаан таних тэмдгийг ч бүтээжээ.

 

Үндсэн ойлголт

Холбоо барих

та 7 гэсэн тоог доорх нүдэнд бичнэ үү.
Имэйл:
Утас:
Текст:

Онлайнд хэд байна?

Манайд 6 зочид онлайн